чөлөөт цаг 1,173 нийтлэл байна

Адислал

Бадмын гэрэлт багшийн бүрэлбаа Баруун чихэнд ийн шивнэв: Амьсгалаа анирд, язгуурт хүү минь. Аялгууг сонорд, зүрхний үр минь.
#чөлөөт цаг #нийтлэл

Хонь жилийн зурхай

Галзууруулагч хонь жил их галзуу жил байх болохнээ. Энэ угаасаа нээх сүртэй юм биш угаасаа бид чинь галзууруулагч биш жил гарсан ч хамаагүй галзуурч л байдаг улс. Тэхээр ирэх жил үнэхээрийн галзууруулсан жил болох нь гарцаагүй. Угаасаа эхнээсээ улс төрчид бүжиглээд, захирал нь шоронд орсон кампани шилдэг хөрөнгө оруулагч болоод ёстой олныг алмайруулж эхэллээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Сумъяа бэйс, Пунцаг тайж, Мэнгэт захиагч

Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо нарын намтрын ном нэгэнт хэвлэгдсэн ба удахгүй Б.Ширэндэв, Д.Намдаг, Богд хаан, Э.Оюун, Д.Сүхбаатар, Р.Чойном, Б.Чимид, Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн зэрэг олон алдартны цадиг бүтээл гарах болно. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Нацагдорж

Эрдэмтэн А.Очир, Г.Дашням нарын нухацтай судалгаанд үндэслэн Их Нацагдоржийн уг шаг, угсаа гарвалыг хөөн үзвэл Нацагдорж боржигон овгийн хүн байжээ. Боржигон гэдэг бол Х зууны үед аж төрж байсан Мон хаан Бутанцарын үеэс хойш язгуурын монголчуудын төрийн эрх, хаан ширээг боржигон овгийнхон алдалгүй барьсаар ХVIII зууны үед тэднийг төрөл тайж, харьяат тайж гэж хуваадаг болсон ажгуу.
#чөлөөт цаг #нийтлэл

Батмөнх

Ж.Батмөнх гэж хэн байсан юм, ямар хувь тохиолоор сайд дарга, бүр Төрийн тэргүүн болчихсон юм, түүнийг хэн гаргаад ирсэн юм гэх яриа хөөрөө, эргэлзээ тээнэгэлзэл Монголын өмнөх нийгэмд ч, өнөөгийн нийгэмд ч байж ирсэн, байгаа. Ялангуяа ахмад хижээл насныхан энэ талаар элдэв үзэл бодлоо илэрхийлдэг, хэлдэг, бичдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Чойбалсан

Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо нэрээр хэвлэгдэн гарлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Жинхэнэ монгол бууз

Монгол түмэн маань үндэсний хэмжээний баяр ёслол болох цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Цагаан сарын уламжлалт идээ зоогийн нэг төрөл нь яах аргагүй бууз байдаг. Ууц, шүүс тавих, тавгийн идээ засах зэрэг нь урьдаас хийгддэг ажил, бас тэгээд шинийн гурван өнгөрмөгц хурааж авдаг идээний зүйл. Харин буузны хувьд өөр.
#чөлөөт цаг #нийтлэл

Хорлоогийн Чойбалсан номын оршил

Чойбалсангийн намтар бол ХХ зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дахь магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг улстөр-нийгмийн амьдралаас тусгайлан өгүүлэх аргагүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Хүүдээ бичсэн захидал

Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн, муу олон зүйл тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. «Чиний гарт чиний амьдрал байдаг. Хуйлаж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ» гэж. Эндээс хэдэн зүйл их чухал.
#чөлөөт цаг #нийтлэл

Зарлаагүй дайн

Халхын голын байлдааны түүх нь Монголын ард түмнээс улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан тэмцлийн түүхийн бүрэлдэхүүн хэсэг билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Итгэл

Чи итгэл үнэмшилтэй бай. Өөөрөө өөртөө итгэ. Чи төгс төгөлдөр болно. Итгэл үнмэшил дүүрэн бай. Чи төгс төгөлдөр болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Хувь заяагаа сонгох нь

Инфляцийн эсрэг юу хийхийг тодорхойлоход амархан, харин хэрэгжүүлэхэд тун хэцүү. Мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлсэн нь инфляцийн ганц жинхэнэ шалтгаан учраас мөнгөний тоо хэмжээг хорогдуулах нь инфляцийг тогтоох ганц боломжтой арга нь. Юу хийхээ мэдэхгүй байгаад асуудал байгаа юм биш.
#чөлөөт цаг #нийтлэл

Шарсан мах амттай

Хүмүүс шарсан хоол, түүн дотроо шарж, хайрсан мах, төмс зэрэгт дуртай байдаг нь хоол боловсруулах дулааны энэ арга хэрэглэх явцад үүсч бий болдог сайхан амт, үнэр, өнгө, шүүслэг зөөлөн байдалтай холбоотой.
#чөлөөт цаг #нийтлэл

Т.Гүррагчаа: Оргил үргэлж зүүдлэгдэж байдаг

Монгол Улсын гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, уулчин Т.Гүррагчаа гуай 73 насандаа Гималайн ноён оргил далайн төвшнээс дээш 8850 метрт өргөгдсөн Жомолунгма оргилд авирах урилга хүлээж авчээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Сэтгэлийн гуа сайхнаараа гэрэлт

Нэгэн эзэнт улсын мэргэн түшмэл сэтгэлээр унан, турж эцэж, нүднээс гарсан байхыг хаантан соргог олж харжээ. Үнэнч албат минь, бие чинь өвдөө юу, сэтгэл санааг чинь ямар нэг зүйл зовоогоо юу, урьдын байдаг сэргэлэн цовоо, эрхэмсэг жавхаатай дүр төрх хаачихав, үнэнээ өч хэмээв.
#чөлөөт цаг #нийтлэл

Эгшиглэн сийлээч

Улс төрийн өчнөөн олон үйл явдал, дуулиант гэмт хэргүүд, эдийн засгийн хямрал, уул уурхай хийгээд гадаадын хөрөнгө оруулалт татарсан үй түмэн мэдээллийг тэр чигт нь хаяад нэг сайхан аялгуу эсвэл гэрэл гэгээтэй мэдээ сонсохыг хүсэх үе хэнд ч байдаг биз ээ.
#чөлөөт цаг #нийтлэл

2015 оныг юу гэж үзмэрдье дээ байз?

“Файнэншл Таймс” (Financial Times ) гэж Лондонгоос эрхлэн дэлхийн 24 том хотод 360 мянган хувиар гаргадаг олон улсын лут сонин бий.
#чөлөөт цаг #нийтлэл

Хүнсний эслэгийн тухайд

Ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг нийлмэл нүүрс ус болох эслэг нь ургамлын биед боловсорч шимэгддэггүй хэсэг нь юм. Үүнийг англиар fiber, оросоор клетчатка, бас ширхэглэг хүнс ч (пищевые волокна) гэж нэрлэдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Уучлах нь хүчтэйн шинж

Бүх хүнд давуу болон сул тал бий. Давуу талаа таньж мэдэн, тордон хөгжүүлсээр байх аваас амжилтын түлхүүрийг гартаа бат атгаж байгаа хэрэг. Давуу талаа хэдийчинээ эрт таньж мэднэв төдийчинээ сайн.
#чөлөөт цаг #нийтлэл

Тэгэхэд би Үхэж болохгүй байсан юм

Гучаад жилийн өмнө. Тэгэхэд би залуу байлаа. Боби. Миний хүү чи 7 настай байсан.
#чөлөөт цаг #нийтлэл

Балжиннямын Амарсайхан: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг

”Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьж буй анхны монгол жүжигчин гэгдэж буй Балжиннямын Амарсайхантай ярилцлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Britannica ширээний нэвтэрхий толь

Зэв жинх. Зургаадай (Jebe Chepe) Их Монгол Улсын алдарт жанжин. 1202 оны өвөл Онон мөрний газар Чингис хаан тайчууд-тай байлдахад Зургаадай Чингис хааны хүзүүг харваж хүнд шархдуулсан байна. Тулалдаанд тайчууд ялагдаж, олзлогдсон Зургаадай үнэнээ хүлээсэн тул Чингис хаан Зэв хэмээн нэрийг нь солин жанжнаа болгожээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол зан заншил: Залуу эзэгтэй нарт зөвлөх нь

Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдах боловч орц найрлага, хийх аргаар нь ердийн цай, хийцтэй цай, тостой цай, аяганы хийцтэй буюу махны орцтой цай, эмийн өвс, ургамлын цай, эмчилгээний цай гэхчилэн хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Монголын түүх

Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Монголчуудын уг гарал үүслээс эхлээд өнөөгийн үеийг хүртэл үзүүлсэн 2 боть Баабарын Монголчууд: Нүүдэл, Суудал ном нь дахин хэвлэгдэн гарлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Яахаа өөрөө мэд, яг одоо би тайтгарчихлаа

Яг ийм цас хэзээ орлоо. Ягаахан үүр хаяарчихсан, ягаартлаа улайчихсан, дүүрэн нулимс, дүүжин дүүжин гунигтай алхаж явлуу. Яг энэ цас тэр цас мөн болов уу. Ягуухан, зөөлөн, яагаахан. Анхилхан, ариухан үүрээр айдасгүй атлаа амар амгалан биш аяархан урсгаж явлуу. Яг тэр өдрийн би мөн болов уу. Биш болов уу. Одоо би хаачиж явна вэ. Очих газар надад үүдээ нээх үү, үгүй юу.
#чөлөөт цаг #нийтлэл

Хорвоогийн явдал: Сээгс

Азарга шиг сүртэй амьтан тийм их байдаг ч юмуу гүй ч юмуу. Гү тэр гүүгээ гишгэхдээ бүр лаг. Хуухирч тангараад л. Гүү нь маяглаад байвал хазаж хайрч, гуд татаж урдаа гаргана. Гүү шээс алдан чичирнэ. Хувь заяатайгаа эвлэрнэ, “эм амьтан болж төрсний заяагаа эдлий дээ...” гэсэн титр нүдэнд нь гүйж “биеэ өгнө”.
#чөлөөт цаг #нийтлэл

Дайллага хүлээн авалт дээр биеэ авч явах соёл

Зоог, дайллага, цайллага, цай зэрэг хүлээн авалтанд уригдсан бол заасан цагаас арай өмнө очих хэрэгтэй. Бүү хожимд. Ширээнд суухыг уриагүй буюу зоог зохион байгуулсан хүн суугаагүй байхад урьтаж сууж болохгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Лениний хөшөө

Бага байхад бид энэ дууг хоороор дуулж Пионерийн ордны шалгаруултад тэнцэж, баярын концертод дуулж байсансан...
#чөлөөт цаг #нийтлэл